Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Мэндчилгээ

Монгол улс Нэгдсэн Үндэстний  Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар батлагдсан "Спорт дахь допингийн эсрэг олон улсын конвенц"-д 2007 онд нэгдсэн орсон билээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улс хүлээсэн үүргээ биелүүлж спорт дахь допингийн эсрэг тодорхой ажлууд хийж ирсэн бөгөөд сүүлийн жишээ нь Монгол улсын Засгийн газраас олгодог мөнгөн шагналыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн гишүүн спортын холбоодын тамирчдад олгодог болсон явдал юм.

Бид энэ удаа Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн "Спорт дахь допингийн эсрэг сан"-гийн санхүүжилтээр тамирчид, дасгалжуулагч, спортоор хичээллэгч, сонирхогчдод допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг Монгол хэлээр олж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

Спортод допинг хэрэглэхгүй шударгаар өрсөлдөж Монгол улсын нэр төрийг өндөрт өргөж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсч, амжилт хүсье.



ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД ГАНХУЯГИЙН ШИЙЛЭГДАМБА



Монгол улсын олимпизмийн их гэр бүлийн гишүүдийг төлөөлөн та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Допингийн эсрэг мэдээллийн цахим хуудсанд тавтай морилно уу хэмээн урья.

Олон улсын олимпийн хороо, олимпийн хөдөлгөөн спортын шударга өрсөлдөөн, цэвэр ариун байдлын дайсан допинг хэмээх хар тахлын эсрэг олон жилийн турш тууштай тэмцэж байгаа бөгөөд 1999 онд допингийн эсрэгүйл ажиллагааг зохион байгуулах, идэвхижүүлэх, сурталчлах үндсэн үүрэг бүхий Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийг байгуулснаар Олон улсын олимпийн хорооны гишүүн улс орнууд, олон улсын спортын холбоодыг допингийн эсрэг тэмцэлд нэгтгэсэн билээ.

Спорт дахь допингтой тэмцэх үйл ажиллагаа дэлхий даяар маш эрчимтэй өрнөж, энэ үйлсэд улс орнуудын засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллага ч анхаарал хандуулж, олон улсын зохих бичиг баримтуудыг батлан гаргасан түүхтэй.

Монгол улс ч Олон улсын Олимпийн хөдөлгөөний идэвхитэй гишүүний хувьд дэлхийн допингийн хяналтын хөтөлбөрийн хүрээнд эх орондоо зохиогдож байгаа уралдаан тэмцээний үед допингийн шинжилгээ авах, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаагаас гадна манай улсын засгийн газар Юнеско конвенц болон засгийн газар хоорондын Копенхагены тунхаглалд нэгдэж, допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжих үүрэг хүлээсэн юм.

Тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх боловсрол, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх нь нэн чухал. Энэ зорилгыг биелүүлэхэд маш чухал нөлөө үзүүлэхүйц мэдээллийн нэгэн том эх сурвалж, допингийн эсрэг иж бүрэн мэдээллийн цахим хуудас Монгол хэлээр хийгдсэнд таатай байна.

Уг цахим хуудсанд зочилсон тамирчин, дасгалжуулагч, эмч, спортын зүтгэлтэн, сэтгүүлч, сонирхогч хэн бүхэн допингийн эсрэг тэмцлийн түүх, допингийн хяналтын хөтөлбөр, шааардлагатай бичиг баримтууд зэрэг энэ салбарын талаархи цогц мэдээллийг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Допингийн эсрэг вэб хуудасны баялаг мэдээллийн сан нь тамирчин, дасгалжуулагчдад допингийн эсрэг үйл ажиллагааны мэдээллийг төрөлх хэлээрээ авч, мэдлэг эзэмших, цаашилбал цэвэр, шударга спортыг бий болгож, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх, хувийн болон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд хамгаалахад том түлхэц, хүчин зүйл болно гэдэгт итгэж байна.



МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН
Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn