Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Допингийн хор холбогдол

Допингийн төрлийн бодис гэдэг нь дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар хориглосон жагсаалтанд багтдаг бодисуудын  иж бүрдэлийг хэлдэг билээ. Өөрөөр хэлбэл допинг гэсэн тусгай бодис, эм тариа байхгүй олон төрлийн эмийн бодис хориотой аргын нийлбэр юм.
 
Хориотой жагсаалтанд анаболик стериод буюу бэлгийн дааврын гаралтай бодис, пептид гормон, гуурсан хоолойн рецепорыг саатуулж үйлчилдэг бодисууд, шээс хөөх буюу хаван хөөх, эмүүд, мансуурулагч, хар тамхины төрлийн бодис гэх мэт олон төрлийн бодис багтдаг.

Нэг үгээр допингийн төрлийн бодисыг агуулсан буюу найрлагад нь тэдгээр бодис багтсан эмүүдийг анагаах ухааны практикт өвчин эдгээх зорилготойгоор тодрхой тун, давтамжаар эмнэлгийн заалт, өвчний үе шатанд тохируулж хэрэглэдэг. Гэтэл өвчин эдгээх зориулалттай эмүүдийг эрүүл хүн өндөр тунгаар байнга дамтамжтай хэрэглэх нь эд эрхтнийг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулан үрэвсүүлэх, хавдар үүсгэх улмаар амь насанд ч аюул учруулах эрсдлийг дагуулдаг.

Эрүүл хүн эмийн бодисыг эхэлж хэрэглэхэд биеийн дархлааны системийн хамгаалах үйл ажиллагааны үр дүнд гаднаас их хэмжээгээр орж байгаа хорыг шүүх, аюулгүй болгох, гадагшлуулах, тухайн эмийн нөлөөнд эд эрхтний ажиллах чадвар сэргэх зэргээр дасан зохицох процесс явагдах боловч олон давталттай өндөр тунтай байнга хэрэглэхэд эд эрхтнүүд аажмаар уг хорыг хүлээн авах чадваргүй болж, туйлдан үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар бүтцийн өөрчлөлтөнд орсноор өвчин жинхэнэ утгаараа үүсдэг.

Хориотой жагсаалтанд багтсан бодисуудын үйлчилгээ янз бүр байгаагаас хамаарч бие янз бүрийн сөрөг нөлөө гарах хэдий ч дараахи ерөнхий гаж нөлөө үүсдэг.
  • Ядрах
  • Цусны даралт ихсэх
  • Уур уцаартай болох
  • Дархлал суларч өвчинд өртөмтгий болох
  • Ханиад шуухинаа тусахдаа амархан болох
  • Биеэр батга шавах тууралт гарах
  • Зүрх судасны үйл ажиллагаа доголдох
  • Элэг, бөөр болон бусад эрхтний үйл ажиллагаа хямрах...
Допингийн төрлийн бодисын биед үзүүлэх сөрөг нөлөөг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл ЭНД дарж татаж авна уу.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn