Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Шинжилгээний бүртгэлийн сан

Шинжилгээний бүртгэлийн сан буюу Registered Testing Pool /RTP/ гэдэг нь допингийн хяналтыг сайжруулах боловсронгуй хүчтэй болгох зорилгоор үүсгэсэн мэдээллийн сан юм. Өөрөөр хэлбэл тэмцээний бус үеийн гэнэт, урьдчилан зарлалгүйгээр шинжилгээ авахад энэ санд цугларсан мэдээллийг хэрэглэдэг. RTP нь олон улсын болон үндэсний гэсэн хоёр хэлбэртэй байдаг.

International RTP буюу олон улсын бүртгэлийн сан нь олимпийн наадам, паралиимпийн наадам, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад өндөр зэрэглэлийн олон улсын чанартай тэмцээнд оролцогч олон улсын зэрэглэлийн буюу үндэсний шигшээ багийн хэмжээний тамирчдыг багтаана. Олон улсын шинжилгээний бүртгэлийн санг тухайн спортын олон улсын холбоо хариуцдаг.

Харин үндэсний RTP буюу үндэсний шинжилгээний бүртгэлийн санг үндэсний допингийн эсрэг байгууллага хариуцах бөгөөд улсын аварга шалгаруулах болон түүнтэй тэнцэхүйц зэрэглэлийн үндэсний хэмжээний тамирчдыг сонгож оруулдаг дүрэмтэй. Тухайн спортын холбоодын онцлог, шаардлагаас хамааран өөр өөр шалгуур байж болдог ч ерөнхийдөө дор дурдсан шалгуураар тамирчдыг шинжилгээний бүртгэлийн санд бүртгэнэ. Үүнд:

  • Сүүлийн олимп, дэлхийн тэмцээний медальтнууд
  • Дэлхийн дээд амжилтыг эвдсэн болон давтсан
  • Тухайн холбооны чансаанд дээгүүр эрэмблэгддэг
  • Допинг хэрэглэж болзошгүй сэжигтэй
  • Шийтгэлийн хугацаа дуусаад эргэж ирсэн
  • Зодог тайлсан ч спортод эргэн ирсэн

Шинжилгээний бүртгэлийн сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шинжилгээ авах олон улсын стандартын 11.0 дүгээр бүлгээс уншина уу.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn